SEA TRANSPORT
RAIL TRANSPORT
ROAD TRANSPORTATION
AIR TRANSPORT
LCL / LTL SHIPPING SERVICES
EXPORT TRANSPORT
IMPORT FREIGHT SERVICES
PROJECT CARGO TRANSPORT
TRANSIT FREIGHT SERVICES
RO-RO SHIPPING SERVICES
VALUE-ADDED SERVICES
EXPRESS DELIVERY SERVICES

ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ

Монгол Улсыг дэлхийтэй холбох мэргэжлийн тээвэр, логистикийн цогц шийдэл

Global logistics network

БИДНИЙ ТУХАЙ

"Таймэн Ложистик Сервисэс" ХХК нь Монгол Улсын тээврийн салбарыг олон Улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, үндэсний логистикийн чадамжийг дэлхийд таниулах, ачаа тээврийн үйлчилгээний чанар, хүргэлтийн түвшинг шинэ шатанд хүргэх эрхэм зорилгын дор 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Манай компани Монголын тээвэр зуучлалын салбарт өөрийн байр суурийг баттай эзэлж, дотоодын болон олон Улсын логистикийн шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидний амжилтын үндэс нь мэргэшсэн хамт олон, шинэлэг сэтгэлгээ, орчин үеийн тээврийн шийдэл, мөн харилцагч төвтэй, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагаа юм. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд агаарын тээврийн салбарт шинээр нэвтэрч, Олон Улсын агаарын тээврийн холбоо (IATA)-аас тогтоосон стандарт, шалгуурыг бүрэн ханган, албан ёсны итгэмжлэл авч, агаарын тээврийн цогц үйлчилгээг үзүүлж эхэлснээ та бүхэнд дуулгахад таатай байна. Цаашид бид Монгол Улсын логистикийн салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллаж, олон Улсын жишигт нийцсэн, чанартай тээвэр, логистикийн үйлчилгээг эрхэм харилцагч танд хүргэсээр байх болно.

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын тээвэр, логистикийг олон Улсад таниулах гүүр болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийгэм цаг үеийн ямар ч нөхцөл байдалд тохируулан тээвэр зуучийн үйлчилгээг дэлхийн жишигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ үйлчлүүлэгч болон харилцагчдынхаа эрх, ашигт нийцсэн тээврийн замналыг санал болгож, хамтран ажилласан цаг мөчөөс эхлэн бүхий л үйлчилгээндээ анхаарч, тогтвортой түншлэлийг бий болгоход бидний эрхэм зорилго оршино.

СТАНДАРТ

ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ НӨХЦӨЛ

Инкотермс (International Commercial Terms) гэдэг нь олон Улсын худалдаанд ашиглагддаг, худалдагч болон худалдан авагчийн хариуцлага, зардал, эрсдэлийг хуваарилах дүрэм юм. Эдгээр дүрмийг International Chamber of Commerce буюу (ICC) боловсруулж, 10 жил тутам шинэчилдэг. Одоогийн байдлаар хүчин төгөлдөр хувилбар нь Incoterms 2020 юм.

Incoterms® 2020

Худалдагч → Худалдан авагч руу хариуцлага шилжих

Бүх тээврийн хэрэгсэлд хамаарна

EXW
FCAA
FCAB
CPT
CIP
DAP
DPU
DDP

Далайн тээвэрт хамаарна

FAS
FOB
CFR
CIF
ХУДАЛДАГЧ
ХУДАЛДАН АВАГЧ
Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд мөрөн дээр дарна уу
Why choose us background

ЯАГААД БИДНИЙГ СОНГОХ ВЭ

НАЙДВАРТАЙ

Найдвартай, хурдан, харилцагч төвтэй, байгальд ээлтэй тээврийн үйлчилгээ

ДЭД БҮТЭЦ

Бид БНХАУ-ын Эрээн хотод импорт, экспорт болон бусад ачаа хадгалах зориулалттай 500м3 өөрийн агуулахтай

ДААТГАЛ

Бид мэргэжлийн хариуцлагын даатгал болон олон улсын ачаа тээврийн даатгалтай

ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид Монгол Улс дахь гаалийн бүх хяналтын бүсүүдтэй шууд холбогдож, ачааг түргэн шуурхай хүлээн авч, хүлээлгэн өгдөг

МЭРГЭШСЭН ХАМТ ОЛОН

Зорилго нэгтэй, мэргэшсэн, чадварлаг, нээлттэй хамт олон таны тээврийг дэмжин ажиллана

ИЛ ТОД БАЙДАЛ

ERP&CRM-ээр удирддаг ил тод, хяналттай үйл ажиллагааны системтэй

ХАМРАХ ХҮРЭЭ

Импорт, экспорт, транзит ачаанд зориулсан нэг цэгийн зөвлөх үйлчилгээ