2026 оны дөрөвдүгээр сарын 20

2026.04.01-04.19 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ

2026.04.01-04.19 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ
🚢 LOGISTIC NEWS 2026.04.01-04.13 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин боомтын мэдээлэл: 🚂 Төмөр замын мэдээлэл: 04 дүгээр сарын 1-нээс-19-ны хооронд нийт 34 цуваа галт тэрэг гарсан байна. Тяньжин боомтын төмөр замын терминал дахь чингэлгийн үлдэгдэл нийтдээ 1500 орчим чингэлэг байна. 🚚 Авто тээврийн мэдээлэл: Эрээн-Замын-Үүд хооронд 04 дүгээр сарын 1-нээс 19-ны хооронд авто тээврийн горимоор ойролцоогоор 350 чингэлэг дамжин тээвэрлэгдсэн байна. 🚢 Далайн тээврийн мэдээлэл: АНУ–Ираны түр гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусах дөхөж байна. Иран улс Хормузын хоолойг хаах шийдвэр зарласан нь бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна. Улаан тэнгисийн хямрал үргэлжилж байна. Тээврийн компаниуд Африкийн Сайн найдварын хошуугаар тойрон явах болсноор: Ази–Европ чиглэлийн тээврийн зардал 50% хүртэл өссөн Тээвэрлэлтийн хугацаа өмнөх 25–30 хоногоос 35–40+ хоног болж уртассан байна. 🎇 Хятад Улсын баярын мэдээлэл: Хөдөлмөрийн баяр 5 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд тохионо. ⏰ Тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл: Төмөр замаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин боомтод ирсэн өдрөөс хойш 20-25 хоног хүлээгдэж, Тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд төмөр замаар тээвэрлэгдсэн чингэлэг дунджаар 5 хоног Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 5 хоног зарцуулагдаж байна. 🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢 ✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪 📞 8000-7987 ☎️ 7000-6886 /2/