2026 оны тавдугаар сарын 4
4-Р САРЫН ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ

2026 ОНЫ 4-Р САРЫН МЭДЭЭ
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин боомтын мэдээлэл:
🚂 Төмөр замын мэдээлэл:
04 дүгээр сарын 1-нээс-30-ны хооронд нийт 53 цуваа галт тэрэг гарсан байна.
Тяньжин боомтын төмөр замын терминал дахь чингэлгийн үлдэгдэл нийтдээ 1800 орчим чингэлэг байна.
🚚 Авто тээврийн мэдээлэл:
Эрээн-Замын-Үүд хооронд 04 дүгээр сарын 1-нээс 19-ны хооронд авто тээврийн горимоор ойролцоогоор 550 чингэлэг дамжин тээвэрлэгдсэн байна.
🚢 Далайн тээврийн мэдээлэл:
Улаан тэнгисийн хямрал үргэлжилж байгаа бөгөөд тээврийн компаниуд бүх чиглэлээ Cape of Good Hope-оор дамжуулан өөрчилсөн. Үүний улмаас Ази–Европын тээврийн зардал 50%-иар өссөн байна. Өмнө нь 25–30 хоног байсан стандарт транзит хугацаа одоо 35–40 хоног эсвэл түүнээс ч урт болж сунгагджээ.
🎇 Хятад Улсын баярын мэдээлэл:
Хөдөлмөрийн баяр 5 дугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд тохиож байна. 5 дугаар сарын 6-наас эхлэн ажиллана.
⏰ Тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл:
Төмөр замаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин боомтод ирсэн өдрөөс хойш 15-20 хоног хүлээгдэж, Тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд төмөр замаар тээвэрлэгдсэн чингэлэг дунджаар 5-7 хоног Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 7 хоног зарцуулагдаж байна.
Монгол Улсын Шадар сайд 5 дугаар сарын 2-ны өдөр Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд газар дээр нь айлчлал хийж “экспортод чиглэсэн үйлдвэрлэл”-ийн зарчмыг онцлон тэмдэглэсэн байна. Монголын тал дотоодын үйлдвэрлэл хангалтгүй дараах салбаруудад гадаадын оролцоог тодорхойлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үүнд:
- Барилгын материал
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж
- Хүнсний боловсруулах үйлдвэрлэл
- Эмийн үйлдвэрлэл
🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢
✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪
📞 8000-7987
☎️ 7000-6886 /2/


