2026 оны наймдугаар сарын 4
Facebook

2026.07.01-08.03 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ

2026.07.01-08.03 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ
🚢 LOGISTIC NEWS 2026.07.01-08.03 7-р сарын 1-нээс 8-р сарын 3 хүртэл нийт 50 блок галт тэрэг хүргэгдсэн байна. Мөн энэ хугацаанд ачааны машинаар дамжин өнгөрөх транзит тээврийн 2200 чингэлэг хүргэгдсэн байна. Одоогоор төмөр замын тээвэрт нийт 2500 чингэлэгийн үлдэгдэл байна. 7-р сарын 20-нд Эрээн хотын HuanYu талбайд цахилгаан сэрээт ачигч (electric forklift) өөрөө шатсаны улмаас гал гарч, ачаатай 7 автомашин шатсан. Энэхүү галын улмаас дараах өөрчлөлтүүд гарахаар байна. -Батарейтай бараа -Хуучин автомашин -Бүх төрлийн химийн бүтээгдэхүүн эдгээр бараанд гаалийн шалгалт өмнөхөөсөө илүү шалгах төлөвтэй байна. 2026 оны эхний хагас жилийн (H1) экспортын тойм Ашигт малтмал нийт экспортын 87.2%-ийг бүрдүүлжээ. Нүүрс Нийт экспортын 37.9% Экспортын хэмжээ: 56.8 сая тонн (өмнөх оны мөн үеэс 21.7 сая тонноор өссөн) Экспортын орлого: 3.94 тэрбум ам.доллар (өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллараар өссөн) Зэсийн баяжмал Нийт экспортын 44.7% Экспортын хэмжээ: 1.31 сая тонн (өмнөх оны мөн үеэс 253.3 мянган тонноор өссөн) Экспортын орлого: 4.65 тэрбум ам.доллар (өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллараар өссөн бөгөөд 190%-ийн өсөлттэй) Одоогоор нүүрс Монгол Улсын экспортын хамгийн том бүтээгдэхүүн хэвээр байгаа ч экспортын орлогын бүтэц аажмаар өөрчлөгдөж байна. Зэсийн эрэлт тогтвортой өссөөр байвал ойрын хугацаанд зэс нь нүүрсийг давж, Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч экспортын бүтээгдэхүүн болох боломжтой байна. 🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢 ---------------------------------- ✨ ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ 💪 📞 8000-7987 ☎️ 7000-6886 /2/