📦 Бүтэн контейнер дүүрэхгүй бол яах вэ?
Цөөн хэмжээний ачаанд бүтэн контейнер захиалах шаардлагагүй. LCL/LTL буюу түүвэр тээврээр таны ачааг бусад ачаатай нэгтгэн, контейнерийн зайг хуваан ашиглаж болно.
📍 Манай компани БНХАУ-ын Эрээн хотод агуулахтай. Нийлүүлэгчээс ирсэн ачааг агуулахдаа хүлээн авч, шаардлагатай бол хэд хэдэн нийлүүлэгчийн барааг нэгтгэн тээвэрлэх боломжтой.
⏱️ Түүвэр ачааны хугацаанд агуулахад нэгтгэх, тээврийн гарах хуваарь болон хил, гаалийн бүрдүүлэлт нөлөөлдөг. Тиймээс бараа хэрэгтэй өдрөөсөө өмнө тээврээ төлөвлөөрэй.
Ачааныхаа жин, хэмжээ, нийлүүлэгчийн хаягийг бидэнд илгээгээрэй. Танд тохирох тээврийн хувилбар, үнийн саналыг боловсруулж өгье. 💬



