АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Бүх үйлчилгээ
Мэргэжлийн үйлчилгээ

АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Манай агаарын тээврийн үйлчилгээ нь хурд, найдвартай байдлыг эрхэмлэдэг цогц шийдэл юм. Олон улсын нислэгүүдээр импорт, экспортын ачааг шууд тээвэрлэх боломжийг олгодог. Бид МИАТ, Air China, Korean Air, Aeroflot, Turkish Airlines, Hunnu Air зэрэг олон улсын авиа компаниудтай хамтран ачааг Бээжин, Сөүл, Берлин, Хонг Конг, Москва, Истанбул, Токио зэрэг улсуудаар дамжуулан шуурхай тээвэрлэдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Үйлчилгээний тухай

Агаарын тээвэр нь олон улсын ачааг хамгийн хурдан хугацаанд тээвэрлэх боломжтой, өндөр үр ашигтай логистикийн шийдэл юм. Манай компани дэлхийн томоохон нисэх буудлуудаас Монгол Улс руу чиглэсэн агаарын тээврийн үйлчилгээг найдвартай, шуурхай зохион байгуулж байна.
Бид үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн яаралтай ачаа, үнэт болон эмзэг ачаа, жижиг хэмжээний карго зэрэг бүх төрлийн ачааг аюулгүй, богино хугацаанд хүргэх боломжийг санал болгодог. Мөн гаалийн бүрдүүлэлт, агуулах, дотоодын хүргэлт зэрэг логистикийн цогц үйлчилгээг хамтад нь үзүүлдэг.
Онцлог шинж чанар

Юугаараа онцлогтой вэ?

Бид таны хэрэгцээг хангахын тулд хамгийн сайн үйлчилгээг санал болгож байна

1

Хамгийн хурдан тээврийн шийдэл

Яаралтай болон өндөр үнэ цэнтэй ачаанд тохиромжтой

2

Дэлхийн агаарын тээврийн сүлжээ

Олон улсын нисэх буудлуудаас шуурхай тээвэр

3

Аюулгүй тээвэрлэлт

Эмзэг болон үнэ цэнтэй ачааны найдвартай хамгаалалт

4

Гаалийн бүрдүүлэлт

Агаарын каргогийн гаалийн үйлчилгээг зохион байгуулах

5

Хаалганаас хаалга үйлчилгээ

Нисэх буудлаас эцсийн цэг хүртэл хүргэлт