ТҮҮВЭР АЧААНЫ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Бүх үйлчилгээ
Мэргэжлийн үйлчилгээ

ТҮҮВЭР АЧААНЫ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Түүвэр ачааны тээвэрлэлт нь бага хэмжээний ачааг бусад ачаатай нэгтгэн тээвэрлэх замаар зардлыг хэмнэх боломжтой логистикийн шийдэл юм. Энэхүү үйлчилгээ нь бүтэн контейнер дүүргэх хэмжээний ачаагүй үйлчлүүлэгчдэд хамгийн тохиромжтой сонголт болдог.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Үйлчилгээний тухай

Манай компани олон улсын болон дотоодын тээврийн сүлжээг ашиглан түүвэр ачааг найдвартай, үр ашигтай зохион байгуулж, ачааг гарал үүслээс нь эцсийн хүрэх цэг хүртэл аюулгүй хүргэх цогц үйлчилгээг санал болгодог. Мөн агуулах, ачаа нэгтгэх, гаалийн бүрдүүлэлт, дотоодын хүргэлт зэрэг логистикийн нэмэлт үйлчилгээг үзүүлдэг.
Онцлог шинж чанар

Юугаараа онцлогтой вэ?

Бид таны хэрэгцээг хангахын тулд хамгийн сайн үйлчилгээг санал болгож байна

1

Зардал хэмнэх боломж

Бага хэмжээний ачааг бусад ачаатай нэгтгэн тээвэрлэснээр тээврийн зардлыг бууруулах боломжтой.

2

Олон улсын тээврийн сүлжээ

Манай тээврийн сүлжээ дэлхийн олон улсаас Монгол Улс руу түүвэр ачааг найдвартай тээвэрлэх боломжийг бүрдүүлдэг.

3

Агуулах болон ачаа нэгтгэх үйлчилгээ

Ачааг агуулахад хүлээн авч, нэгтгэн бэлтгэж тээвэрлэх боломжтой.

4

Гаалийн бүрдүүлэлт

Импорт, экспортын гаалийн бүрдүүлэлтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулна.

5

Хаалганаас хаалга үйлчилгээ

Ачааг гарал үүсэлээс нь эцсийн хүлээн авагч хүртэл хүргэх цогц логистикийн үйлчилгээ.