2026 оны гуравдугаар сарын 31
Facebook

2026.03.01-03.29 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ

2026.03.01-03.29 ЛОГИСТИКИЙН МЭДЭЭ
🚢 LOGISTIC NEWS 7 ХОНОГИЙН МЭДЭЭ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин боомтын мэдээлэл: 🚂 Төмөр замын мэдээлэл: 03 дугаар сарын 1-нээс-29-ний хооронд нийт 48 цуваа галт тэрэг гарсан байна. Тяньжин боомтын төмөр замын терминал дахь чингэлгийн үлдэгдэл нийтдээ 1115 орчим чингэлэг байна. 🏗️ Улаанбаатар хотын гаалийн 6 хяналтын талбайд нийт 738 чингэлэг байгаагаас: Ачаатай-486, Хоосон-252 чингэлэг байна. 🚚 Авто тээврийн мэдээлэл: Эрээн-Замын-Үүд хооронд 03 дугаар сарын 1-нээс 29-ний хооронд авто тээврийн горимоор ойролцоогоор 600 чингэлэг дамжин өнгөрөх ачаа тээвэрлэгдсэн. 🚢 Далайн тээврийн маршрут өөрчлөлтийн мэдээлэл: 3 дугаар сарын 22-ноос эхлэн усан тээврийн компаниуд далайн тээврийн үнийг нэмэгдүүлсэн. Ази-Европ, Газар дундын тэнгис болон бусад чиглэлийн тарифууд (BAF болон аюулгүй байдлын нэмэлт хураамжууд багтсан) өссөн байна. 3-р сарын 28-ны өглөө Salalah Port дээр дроны халдлагын дараа дэлбэрэлт болж гал гарсан ноцтой аюулгүй гарсан бөгөөд энэ нь Ойрх Дорнод–Улаан тэнгисийн бүсийн хамгийн том контейнер боомтуудын нэг юм. Уг явдлын дараа Maersk компани албан ёсны вэбсайт дээрээ мэдэгдэл гаргаж, Салалах боомт дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа зарласан байна. ⏰ Тээвэрлэлтийн хугацааны мэдээлэл: Төмөр замаар тээвэрлэгдэх чингэлэг Тяньжин боомтод ирсэн өдрөөс хойш 13 хоног хүлээгдэж, Тус боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд төмөр замаар тээвэрлэгдсэн чингэлэг дунджаар 4 хоног Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд 5-6 хоног зарцуулагдаж байна. 📌БНХАУ-ын Засгийн газар 3-р сарын 23-ны өдөр шатахууны үнийг хоёр дахь удаагаа нэмэгдүүлээд байна. 🌍✈️ Бид дэлхийн аль ч улс орноос тээврийн мэргэжлийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна! 💼🚚🚢 ИТГЭЛ ТЭЭВЭРЛЭЖ, ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ! 💪 📞 8000-7987 ☎️ 7000-6886 /2/